Бүх Оросын байгалийн их наадмын үзэсгэлэн Монголд нээгдэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

Улаанбаатар хотын Төмөр замын буудалд долоодугаар сарын 30-нд Бүх Оросын байгалийн их наадмын "Онгон Орос орон" үзэсгэлэн нээгдэнэ.

Улаанбаатар хотын зочид, оршин суугчид олон улсын гэрэл зургийн уралдаануудын ялагч, шагналтан болсон Оросын гэрэл зурагчдын авсан онгон байгалийг харуулсан шилдэг 25 гэрэл зурагтай танилцах боломжтой. Үзэсгэлэнгийн хүрээнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газрууд дүрсэлсэн гэрэл зургууд дэлгэгдэнэ.

Энэхүү арга хэмжээ нь Орос улсад наймдугаар сарын эхний ням гарагт уламжлал болгон тэмдэглэдэг Төмөр замчдын өдрийн босгон дээр “Оросын төмөр замууд” НХН, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа долоодугаар сарын 30-нд 10:00 цагаас болно.

Та бүхнийг "Онгон Орос орон" үзэсгэлэнг үзэж, сонирхохыг урьж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  1
Close menu