Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Ажил хэргийн уулзалтууд долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр (2025.09.29) Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Нгуен Хуй Тяныг хүлээн авч уулзсан.
Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 2024 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зорчих хөдөлгөөн эрчимжиж, 2025 оны эхний таван сарын байдлаар манай улсаас тус улсад зорчсон иргэдийн тоо 20 мянгад хүрч, өмнөх жилийн мөн үеэс 64 хувиар өссөн байна.
БНСВУ-ын 800 орчим иргэн манай улсад ажиллаж, амьдарч байна. Тус улсын иргэдийг цаашид Монгол Улсад ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг үргэлжлүүлэн бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий прокурор Нгуен Хуй Тян илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )