Ширээний теннисчид олон улсын цугларалтад хамрагдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 31

Зүүн Азийн Үндэсний Олимпын Хороодын холбооноос зохион байгуулж буй “EAOC Youth Table Tennis Training Camp” буюу Залуучуудын ширээний теннисний олон улсын цугларалтад Монгол Улсаас Монголын ширээний теннисний холбооны 4 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

Энэхүү цугларалт нь ирэх сарын 1-10 нд БНХАУ-ын Харбин хотноо болох юм.
 


Олон улсын хамтарсан цугларалтад оролцох баг тамирчдыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар хүлээн авч амжилт хүсэв. Тэрээр “ Олон улсын хөтөлбөрт оролцох нь залуу тамирчдад сорилт, өсөлт, шинэ харилцаа, туршлагын чухал эх үүсвэр болдог. Та бүхэн Монголын нэрийг өндөрт өргөж, өөрсдийгөө хөгжүүлээд ирээрэй” хэмээн захисан юм.

Энэхүү хөтөлбөрт хамтарсан бэлтгэл сургуулилтаас гадна олимпын аваргуудтай уулзах, нөхөрсөг тэмцээн, соёлын солилцоо, аялал зэрэг олон талт үйл ажиллагаа багтдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu