ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Киевийн дэглэмийг нүдээр харахыг уриалав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 30

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга дэлхийн өнцөг булан бүрийн парламентын гишүүдийг Донбасст хүрэлцэн ирж, Киевийн дэглэмийн гэмт хэргийг нүдээр харахыг уриаллаа.

Валентина Матвиенко Женевт болж байгаа Эмэгтэй парламентын гишүүдийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын парламентын дарга Маркета Пекарова Адамовагийн өдөөн хатгасан мэдэгдлийн хариуд ингэж мэдэгджээ.

"Би та бүхнийг үргэлж үнэнч байж, бие биедээ үнэнийг хэлж, дүгнэлт хийхдээ баримтад тулгуурлаж, ОХУ-ын эсрэг зарласан мэдээллийн дайны хүрээнд явуулж буй Оросын эсрэг худал мэдээллийг сохроор даган, давтаж ярихгүй байхыг уриалж байна.

Үнэн хэрэгтээ Украины мөргөлдөөн нь 2014 онд хэд хэдэн улс орны оролцоотойгоор гарсан үндсэн хуулийн эсрэг төрийн цуст эргэлтийн дараа үүссэн.

Чухам үүний дараа нацистууд засгийн эрхэнд гарч, Украинд орос хэлийг хориглож, бусад олон арга хэмжээнүүдийг авсан.

2014 оноос хойш 8 жилийн турш Украины дотоод мөргөлдөөнийг Минскийн хэлэлцээрийн хүрээнд энхийн болон дипломат аргаар шийдвэрлэхийг олон улсын яриа хэлэлцээний тавцангуудаар уриалж ирсэн улс нь Орос улс юм.

Үүний оронд Киевийн дэглэм 8 жилийн турш Донбасс, Новороссия зэрэг энх амгалан байсан суурин газруудыг галлаж, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүлийг алан хядсаар ирсэн. Энэ хугацаанд 14 мянган хүн амь үрэгджээ.

Донбасст ирж алагдсан хүүхдүүдийн дурсгалд зориулсан Сахиусан тэнгэрүүдийн өргөн чөлөөг хараарай.

Цус урсгаж, энгийн иргэдийг хөнөөж буй уг явдлыг зогсоохын тулд Орос хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй болсон.

Долоодугаар сарын 27-ны өдөр Донбасс дахь дайны хохирогч болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиолоо.

Би та бүхнийг нүд нүд рүүгээ харж, хуурамч мэдээлэлд бус баримтад тулгуурлан үнэнийг хэлэхийг үргэлж уриалсаар байх болно" хэмээн Холбооны Зөвлөлийн дарга уриалав.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.160.57) 2025 оны 07 сарын 31

Манайд ч бас үнэнийг ойлгохыг хүсдэггүй эргүүнүүд их байна даа тэнэгүүд тэнэгээрээ л дуусдаг

0  |  0
Ganbat(178.174.229.45) 2025 оны 08 сарын 04

ENE BALAI OROS AVGAIG HUUJ ZAILUUL BALAI CHIN

1  |  1
OYUN(197.211.63.62) 2025 оны 07 сарын 31

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Уншигч(66.181.182.36) 2025 оны 08 сарын 21

Путлёрын найруулсан жүжигтээ одоог хүртэл итгэсээр л, сайхан шаацгаах юм даа. Путлёрын дэглэмтэй түрэмгий оросуудад хэлэх ганц үг байдаг, тэр нь чи битгий хуц аа л юм шүү дээ.

2  |  2
Kk(76.157.240.254) 2025 оны 07 сарын 31

Zuv zuv ukr natinuuf dainiig uduusun.Orosuud ad orohoos uur arga baigaagui.

4  |  1
Kk(76.157.240.254) 2025 оны 07 сарын 31

Zuv zuv ukr natinuuf dainiig uduusun.Orosuud ad orohoos uur arga baigaagui.

3  |  1
С(174.216.145.53) 2025 оны 07 сарын 31

Шаа

0  |  3
С(174.216.145.53) 2025 оны 07 сарын 31

Шаа

0  |  3
С(174.216.145.53) 2025 оны 07 сарын 31

Шаа

1  |  3
үнэн(202.9.41.49) 2025 оны 07 сарын 31

Үнэн шүү, зөвхөн мэдээллийн хуурмаг дайнд өртсөөр өдий хүрснээ засах хэрэгтэй.

3  |  1
Close menu