М.Баянмөнх Азийн боксын холбооны УЗ-д сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 04

Монголын боксын холбооны ерөнхийлөгч М.Баянмөнх Азийн боксын холбооны Их хуралд оролцож, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Тэрбээр 27 гишүүн орноос 20 орны саналыг авч, олонхийн дэмжлэг хүлээн авсан нь Монголын боксын спортын нэр хүнд өсөн бэхжиж буйг илтгэн харуулж байна. Уг хуралдаан нь тивийн боксын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top