Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батсүхийн Мянганбаяр энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Флорида мужийн Маями хотод АНУ-ын NCAA буюу Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооны Алдрын танхимын гишүүнээр өргөмжлөгдлөө.
Энэхүү алдрын танхимд монгол хүн мөн л анх удаа орж байгаа бөгөөд түүний оюутан ахуй цагтаа үзүүлсэн өөрийнх нь амжилт болох (NCAA)-д дивизон III-т 3 удаа жил дараалан түрүүлсэн амжилт юм. Division III нь хамгийн олон баг буюу 100 гаруй багаас бүрддэг ба мөн академик боловсролыг давхар эзэмшин суралцдаг оюутнууд өрсөлддөгөөрөө онцлогтой юм.
Б.Мянганбаяр нь одоогоос 20 жилийн өмнө Сэйнт Бэнэдикт'с дунд сургуулийг дүүргэж, Миннесота мужийн Сэйнт Жонсын их сургуульд 100% тэтгэлгээр “Математик, бизнесийн удирдлага” мэргэжлээр 2011 онд бакалавр зэрэгтэй төгссөн юм.
Ийнхүү 3 жил дараалан АНУ-ын дунд сургууль, их сургууль, үндэсний хэмжээнд гэсэн Алдрын танхимуудад өөрийн нэрийг Монгол Улсынхаа нэрэн дор мөнхөлсөн явдалд баяр хүргэж цаашдынх нь амьдрал, хайртай спортынхоо төлөө зорьж төлөвлөж буй бүхий л ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.


Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хаха, чөлөөт алдрын танхим ярих хэмжээний спорт мөн үү, кк