“Хязгааргүй спортууд, Хэмжээлшгүй гайхамшиг” уриатай “The World Games”-2025 наадам эхлэхэд 2 хоног үлдлээ.
Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг “Дэлхийн спортын наадам” наймдугаар сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно. 1981 онд АНУ-д анх удаа зохион байгуулагдаж байсан тус наадам 12 дахь удаагаа тамирчдаа хүлээж авах гэж байна.
Олимпын бус төрлийн гэвч дэлхийд ранкаар тэргүүлэгч тамирчид өрсөлддөг чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсаа төлөөж Жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзнэ.
Дэлхийн 114 улсын 4000 тамирчин чуулах “Дэлхийн спортын наадам”-д хүч сорих Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулах үйл ажиллагаа өнөөдөр БТСУХ-нд боллоо.
Уг наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг МҮОХ дэмжин ажиллаж баг тамирчдын хувцас хэрэглэлд туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм.
44 жилийн түүхтэй “Дэлхийн спортын наадам”- нь жендерийн тэгш оролцоог хамгийн сайн ханган зохион байгуулагддаг томоохон наадмын нэг юм.





Сэтгэгдэл ( 0 )