Өдөр өдрийн түүх I Д.Сумъяа олимпын МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн өдөр

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумьяа олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Одоогоос есөн жилийн өмнөх энэ өдөр буюу 2016 оны наймдугаар сарын 8-ны энэ өдөр “Рио-2016” олимпын наадмын жүдо бөхийн -57 кг-ын жинд Д.Сумъяа “Лондон-2012" олимпын аварга, Дэлхийн хошой аварга Японы алдарт бөх, “Чоно” хочит Каори Мацүмототой шөвгийн дөрвийн барилдаанд учраа таарч, барилдааны эхний 22 секундэд хүчтэй өрсөлдөгчөө цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авч байлаа. 

Аваргын алтан медалийн төлөө эзэн орны жүдоч, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Рафелла Силвиатай зодоглож, вазари үнэлгээгээр ялагдсанаар манай тамирчин мөнгөн медалийн болзол хангаж, Монгол Улсын түүхэн дэх олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болж байлаа.

Медалийн баярын мэнд хүргэе, Монгол Улсын шилдэг жүдоч Доржсүрэнгийн Сумъяа танд. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top