Дорнод, Увсын наадамд шөвгөрсөн бөхчүүдийн ДОПИНГИЙН СОРЬЦЫН хариу

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуульийн хүрээнд 2025 оны долоодугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулсан Дорноговь, Дорнод, Увс аймгуудын байр наадмын үеэр үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц авчээ.

Эдгээр сорьцуудыг 2025 оны наймдугаар сарын 2-ны өдөр Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох ХБНГУ-ын Дрезден хот дахь “Спортын допингийн шинжилгээ, биохимийн институт” (Institute of Doping Analysis and Sports Biochemistry -IDAS, www.idas-kreischa.de) руу хүргүүлэн, Олон улсын стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. 

Гурван аймгаас авсан нийт 16 сорьцын 14-ийнх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд үлдсэн хоёр сорьцын хариу одоогоор бүрэн гараагүй байна гэж Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас өчигдөр (2025.08.07) танилцууллаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top