Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр бүрэн унтарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 га талбай галд өртсөн урьдчилсан дүн гараад байна. 

Манай аймагт гарсан ой хээрийн түймрийн голомтод ажиллаж, түймрийг бүрэн унтраасан Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, голомтод ажилласан 2576 албан хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс халуун талархал илэрхийлье. 

Мөн түймрийн голомтод ажилласан орон нутгийн 1801 иргэн, ААН-ийн ажилчин, албан хаагчид нийт 4377 хүн, арын албанд ажилласан  аймгийн болон сумдын шуурхай штабын бие бүрэлдэхүүн, хандив дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан нийт хүмүүстээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. 

Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр их амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top