Триатлоны Б.Тэлмэн "Бахрейн-2025" наадамд шүүгчээр уригдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 13

"Бахрейн-2025" Азийн залуучуудын III наадмын триатлоны төрөлд Олон улсын шүүгч Батжаргалын Тэлмэн шүүгчээр ажиллах урилгаа гардан авлаа.

Тэрээр триатлоны спортоор манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, Монгол Улсын аварга цолыг гурвантаа хүртсэн төдийгүй 2007, 2008 онд Азийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль зүүж байжээ.

2025 оны аравдугаар сард Бахрейн улсын нийслэл Манамад Азийн залуучуудын III наадам болох гэж байна. Тус наадамд Ази тивийн 45 орны залуу тамирчид спортын 24 төрөлд хурд хүчээ сорих юм.

Олон улсын шүүгч Б.Тэлмэндээ баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top