Өдөр өдрийн түүх I Бэхлэлтүүдийг эзлэн авсан нь

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 18


1934-1945 оны хооронд Японы Квантуны армийн командлал Хятад, ЗХУ-ын хил дээр дайралт, довтолгоо, хамгаалалтын зориулалттай өргөн хүрээтэй газар доорх бэхлэлтийн системийг байгуулжээ.

Тэдгээрийн хамгийн том нь Дуннин орчимд байсан бөгөөд энэхүү “Уулын доторх хот”-ыг 11 жилийн турш барьж байгуулсан бөгөөд таван эсэргүүцлийн зангилааг багтаасан байв. Дотор нь цэргийн хуаран, агуулах, эмнэлэг, төмөр замын салаа байрлажээ. Уг бэхлэлтийг барих явцад 17 мянган хятад ажилчны амь үрэгдсэн байна.

Дуннин хотыг наймдугаар сарын 10-нд чөлөөлсөн хэдий ч хотын эргэн тойронд тулаан наймдугаар сарын эцэс хүртэл үргэлжилжээ.

Үүний зэрэгцээ Суйфэньхэгийн бэхлэлтийн бүсийн төлөөх тулалдаан өрнөж байв. Зөвлөлтийн цэргийн ангиуд наймдугаар сарын 10-н гэхэд бэхлэлтийн бүсийг эзлэн авч, газар доорх байгууламжуудад хоргодож байсан Японы гарнизоныг бараг бүрэн устгасан байна. Мөн тэр орой нь Суйфэньхэ өртөөг эзэлжээ. Төмөр замын ажилтнууд Хятадын дорнод төмөр зам (КВЖД)-ын салааг давшиж буй армийг хангах зорилгоор шууд ашиглаж эхэлсэн байна. 

Зөвлөлт, Монголын цэргүүд хамтран оролцсон Манжуурын стратегийн довтолгооны ажиллагаа буюу Чөлөөлөх дайны явцын талаарх цуврал мэдээллээс хүргэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top