Т.Мөнхдэмбэрэл Дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 19

Казахстан улсын Астана хотод пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн наймдугаар сарын 21-25-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн жилд 9-13 удаа болдог ба эндээс зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансаа олгодог юм. Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнээс өмнө нь 2024, 2025 онуудад мөнгөн медаль хүртэж байв.

Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадах аваас “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top