Морьт харвааны 17 дахь ДАШТ-ийг Монголд зохион байгуулж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны эаймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.

Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцож байна. Мөн Олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт харвааны холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн иржээ. 

Та бүхнийг эрч хүч, эрэмгий зоригийн шалгуур "Морьт харваа"-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирж, үзэж сонирхохыг урьж байна.

Тэмцээний хөтөлбөртэй танилцана уу - https://mocsty.gov.mn/news/0814whac

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top