ХӨЛБӨМБӨГ I 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдсан 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн амжилттай болж, хөшгөө хаалаа.

Тэмцээний хаалтын ажиллагаа 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж, шилдгүүдээ алдаршуулсан юм.

Энэхүү арга хэмжээнд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Л.Наранбаатар болон Хөвсгөл аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ц.Гончиг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, хамтран зохион байгуулагч Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Л.Энхболд болон МХБХ-ны Дэд нарийн бичгийн дарга С.Жаргал нарын зочид төлөөлөгчид оролцож, шагнал гардуулав.

2025 оны 21 ААШТ-д С.Жаргалсайхан болон Б.Билгүүн дасгалжуулагчаар удирдуулсан Дархан-Уул аймгийн шигшээ баг тэмцээний турш нэг ч оноо алдалгүй итгэл төгс тэргүүлсэн бол удаах байранд М.Сэргэлэн болон А.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийн баг шалгарч, мөнгөн медаль хүртлээ.

Энэ жилийн дээд шатны нэгэн чимэг баг нь X.Жанибек дасгалжуулагчаар удирдуулсан Баян-Өлгий аймгийн шигшээ баг байсныг онцлох нь зүйтэй. Тэд тэмцээний турш учраа таарсан баг болгонтойгоо хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан юм.

Энэ жилийн дөрөвдүгээр байрт Б.Тэмүүлэн дасгалжуулагчаар удирдуулсан Ховд аймгийн шигшээ баг эрэмбэлэгдэж, дээд шатыг өнгөлсөн юм.

21 ААШТ-ий дээд шатанд нийт 98 тоглогч өрсөлдөж, өөрийн хувийн ур чадвараар шилдэг тоглогчдын шагналыг хүртлээ.

ШИЛДЭГ ХААЛГАЧ: Э.Пүрэврагч (Дархан-Уул аймаг)

ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ: А.Энхжин (Дархан-Уул аймаг)

ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧ: Д.Энхтөр

ШИЛДЭГ ДОВТЛОГЧ: Г.Төгөлдөр (Дархан-Уул)

Тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдсөн нийт 9 багийн хооронд гал гарсан тулаанууд өрнөж, тэмцээнийг хүлээн авагч хамтран зохион байгуулагч Хөвсгөл аймгийн баг Л.Энхболд дасгалжуулагчаар удирдуулан дараа жилийн дээд шатны эрхийг авч, аваргаар шалгарлаа.

Нэгдүгээр шатны шигшээ тоглолтод Дорнод аймагтай үндсэн цагт тэнцэж, улмаар ялагч шийдвэрлэх торгуулийн цохилтоор анх удаа аваргын болзол хангасан түүхэн үйл явдал болж тэмдэглэгдсэн юм.

Тэмцээний шилдгүүдээр
 

  • ШИЛДЭГ ХААЛГАЧ: Н.Өлзиймягмар (Дорнод аймаг)
  • ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ: Б.Саруулхангай (Хөвсгөл аймаг)
  • ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧ: Д.Бат-Эрдэнэ (Хэнтий аймаг)
  • ШИЛДЭГ ДОВТЛОГЧ: О.Хатанзориг (Хөвсгөл аймаг)


21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зургаан жилийн дараа дахин хүлээн авч, амжилттай зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир, спортын газар, Хөлбөмбөгийн холбоо зэрэг байгууллагын хамт олонд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар болон нийт оролцогчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хоймор нутгийн хийморь лундаа үргэлж ивээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Хөлбөмбөгийн спортоор дамжуулан хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих их үйлс цэцэглэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.113) 2025 оны 08 сарын 24

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top