“Нүүдэлчин” их тайзнаа язгуур урлагийн тоглолтууд үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 24

Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль хоёр дахь өдрөө Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд үргэлжилж байна.

Өнөө жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлж байна.
 

Фестивалийн “Нүүдэлчин” их тайзнаа өнөөдөр Баянхонгор, Сүхбаатар, Баян-Өлгий, Дундговь, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Дорнод аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид язгуур урлагийн тоглолтуудаа толилууллаа. Мөн БНСУ-ын Өмнөд Чунчон аймгийн Сочон, Гванжү хот, Туркменистан Улс, ОХУ-ын Буриад Улсын оролцогчид язгуур урлагийн тоглолтоо “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зорин ирсэн үзэгчдэд хүргэсэн.

Тэдгээрээс онцолбол, Баян-Өлгий аймгийн оролцогчид Алтайн магтаал, аялгуут домбор, ардын авьяастнуудын тоглолт үзүүлбэрүүдээ хүргэснийн зэрэгцээ өөрсдийн бүс нутгийнхаа өв уламжлалыг олон нийтэд таниулан сурталчилсан. Мөн “Дуу хуур-Өв соёлын өлгий” хэмээн алдаршсан Дундговь аймгийн өвийн залгамж халаа болсон өвлөн уламжлагид хүүхдүүдийн хамт говь, тал нутгийн нүүдэлчин ахуйн онцлогийг шингээсэн, халх угсаатны язгуур өв соёл ерөөл, уртын дуу, морин хуур, ардын дуу, харилцаа дуу, ардын хөгжим, ардын бүжиг, малын уриа дуудлага, хурдан морины цол, бөхийн цол дуудах, хөөмэй, гийнгоо, зээ татах, хоолойн лимбэ, тууль аялгуут магтаал зэрэг язгуур урлагийн төрлүүдээр урлагийн тоглолт толилуулсан.

Мөн Говь-Алтай аймаг Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол тууль” хайлах өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор Алтай магтаал хайлах, Монголын эртний уран зохиолын ноён оргил гэгдэх “Жангар” баатарлаг тууль, “Агийн улаан хаан” тууль хайлах, Туульсын хөгжим болон “Хайдан”, “Савардан” хөгжмийн цөөхүүл “Алтай” ятга хөгжмөөр хөгжимдөж, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийн долоон айгийн нэг төрөл болох эх хэл, аман уламжлал, илэрхийллүүдийг онцлон зочдод тоглож сонирхуулсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.113) 2025 оны 08 сарын 24

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.89.75.113) 2025 оны 08 сарын 24

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Top