"Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль" гурав дахь өдрөө үргэлжиллээ. Үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Э.Сумъяабат түрүүлж, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа үзүүрлэв. Их шөвөгт Улсын заан Д.Баасандорж, Улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.
Үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Д.Баасандорж, Улсын харцага Ш.Уламбаяр, Улсын начин Б.Бадамсүрэн, Д.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Э.Сумъяабат тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдсан юм.
Тус фестивалийн өнгөрсөн жилийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж байв.


Сэтгэгдэл ( 0 )