Монгол Улсын Боловсролын яам болон Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран, хамгийн анхны 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээний хүрээнд Боловсролын яам болон Монголын хөлбөмбөгийн холбооны хамтарсан ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.
Уулзалтад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал , Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын шинжээч Б.Дуламсүрэн, Уих-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх А.Отгонбаяр, Монголын хөлбөмбөгийн холбооны Нийтийн хөлбөмбөг хэлтсийн дарга Т.Галдансүх нар оролцож тэмцээний нэгдсэн журмыг баталлаа.
Ингэснээр Монгол орон даяар 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд U13, U15 насны охид, хөвгүүдийн тэмцээн эхлэхэд бэлэн болж байна.

Сэтгэгдэл ( 0 )