“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн Хүй 7 худагт өчигдөр эхэллээ.
Тэмцээний элит ангилалд Монгол, Сингапур, Япон, улсын нийт 22 тамирчин өрсөлдөх бол сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлдөнө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор зохион байгуулагдаж буй энэ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж элит ангиллын эрэгтэй гараанд 11 тамирчин гарч энэ удаагийн тэмцээн албан ёсоор эхэллээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд тус тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд дарга, Нийслэлийн ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, БТСУХ-ын дарга Э.Билэгт, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нарын хүндэт зочид оролцов.
Гэрэл зургийг: Д.Нямбилэг, З.Жамбалсүрэн

.jpg)







Сэтгэгдэл ( 0 )