А.Хүслэн дугуйт цанын "Азийн цом"-оос хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 08

Казахстан улсын Астана хотод дугуйт цанын Азийн цомын тэмцээн есдүгээр сарын 4-7-нд болсон бөгөөд есөн орны нийт 162 (эрэгтэй 112, эмэгтэй 50) тамирчин өрсөлдлөө.

Тэмцээнд манай улсаас таван тамирчин уралдахад эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тус уралдааны эхний гарааг тэргүүлж, “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. Азийн цомын өмнөх уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн түүний чансаа тивд эхний 10-т багтаж байна. А.Хүслэн өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top