
Eminem, 50 Cent, Snoop Dogg нарт хүлээлт үүсгэсэн “Zone X” төслийн анхдагч Fat Joe Дэлхийн алдарт реппер Fat Joe есдүгээр сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болоод байгаа билээ.
АНУ-аас Монгол Улсад хүрэлцэн ирж байсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох уран бүтээлчийг эх орондоо урьсан компани бол “Blink Soft”. Реппер тэдний саналыг таатай хүлээн авч, Монгол Улсад тоглолтоо хийх болсондоо баярлаж буйгаа өөрийн биеэр цахимаар илэрхийлсэн. Түүнийг зөвшөөрөхөд Монгол Улсын үүх түүх, өв соёл тодорхой хэмжээнд нөлөөлсөн тухай ажлын санал солилцохдоо дурьджээ.
Залуус “Zone X” төслөө хоёр жилийн өмнө эхлүүлж, улмаар гаднын алдартай уран бүтээлчдийг эх орондоо урих ажлыг тууштай хөөцөлдсөн байна. Холбогч агентлаг Fat Joe-д ойролцоох улс оронд мөн тоглолт хийх эрх авч өгч байж манай улсад ирэх боломжийг бүрдүүлжээ.
Солонгос улсаас уригдсан уран бүтээлчид 4-5 дуу дуулдаг бол тэр 75 минутын тоглолт хийх юм. Монголоос Цэцэ, Vanquish, Гинжин, Опозит хамтлаг зэрэг залуу уран бүтээлчид оролцох “Zone X” тоглолт 5 цаг үргэлжилнэ. “Zone Х” төслийн дараагийн зочид Eminem, 50 Cent, Snoop Dogg гэнэ. “Lean Back”, “What’s Luv”, “All the Way up”, “Yes” зэрэг үе үеийн хитүүд Төв цэнгэлдэхийг доргиоход цөөн хоног үлдлээ.

Сэтгэгдэл ( 3 )
Манай дуучид хүн л дуурайна биз
Манай дуучид хүн л дуурайна биз
iim khogiin ach kholbogdolgui , utga uchir ni oilgomjtoi bish , urlag gekhed khetsuu yumnuudiig yakh gej urij munguu urdeg bainaa , uzegchid ni ug , utgyg ni oilgokh uu