
10 цаг үргэлжлэх Forever Yong 50+ шоу нь сохор болзоо, 50+ загварын шоу, дурсамж яриа, эрүүл мэндийн үзлэг, хамтлаг дуучдын тоглолт, дисконы \бүжиг\ цаг зэргийг нэг дор цогцлоосноор энэ зуны хамгийн өвөрмөц шоу болох магадлалтай.
50-аас дээш насныхныг хүүхэд насанд нь зочлуулахын тулд дээс, чирта тоглох талбай хүртэл гаргах аж. 90-ээд оны залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан Цэцэг, Титэм хамтлаг, тэдний өмнөх үе Өргөө, Шар айраг хамтлаг ая дуугаа өргөн, барууны гэж нэрлэгдэж ирсэн доргио аясуудад шавайгаа ханатал бүжиглэх боломжийг олгох нь.
Жонон, Хөсөгтөн, Эмоушн хамтлаг, хийлч Баярцэнгэл, дуучин Наки, Амархүү, реппер MVCHI, Цэцэ, Цогтдэлгэр, Алтанжаргал, Батцэцэглэн, Дашням, хийлч Дээгий, төгөлдөр хуурч Чинбат, гитарчин Нарсар зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөн барина. 50+шоунд зөвхөн энэ насныхан очно гэж та эндүүрэвзэй. Ийм сонирхолтой зохион байгуулалт бүхий шоуг үзэж сонирхох нь мэдээж бүх насныханд нээлттэй.

Сэтгэгдэл ( 1 )
Where?