2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Хорват улсын Загреб хотод болох юм.
Дэлхийн аваргад Монгол Улсын үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд Загребийн зүг эрэгтэй баг тамирчид хүлгийн жолоо заллаа.
ДАШТ-д оролцох Шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүн
Эрэгтэй
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
61 кг: Т.Түвшинтулга
65 кг: Б.Гантулга
70 кг: Т.Тулга
74 кг: Э.Төгсжаргал
79 кг: О.Сүлдхүү
86 кг: Н.Батбилгүүн
92 кг: Т.Дэмчигдорж
97 кг: Г.Ганхуяг
125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэй
50 кг: Б.Мөнхнар
53 кг: Ц.Намуунцэцэг
55 кг: Б.Хулан
57 кг: Х.Болортуяа
59 кг: Т.Алтжин
62 кг: П.Орхон
65 кг: Т.Энхжин
68 кг: Э.Дэлгэрмаа
72 кг: З.Болортунгалаг
76 кг: Э.Даваанасан


Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд чөлөөт бөхөө сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор, тив дэлхий, олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулан хүргэх тал дээр 2023 оны намраас эхлэн эрчимтэй ажиллаж эхэлсэн бөгөөд үүний дагуу 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хорват улсын Загреб хотоос энэ сарын 13-18-ны өдрүүдэд эх орон даяар албан ёсны онцгой эрхтэйгээр Боловсрол телевизтэй хамтран шууд дамжуулан хүргэх болсныг спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.
Шууд дамжуулалтыг спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбатын тайлбар дор хүлээн авч үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )