Гишүүн асан Н.Амарзаяа Волейболын холбоог удирдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 09

Монголын волейболын холбооны ээлжит бус чуулган есдүгээр сарын 06-ны өдөр болж, чуулганд 202 төлөөлөгч ирэхээс 187 төлөөлөгч оролцжээ. 

Чуулганаар Монголын волейболын холбооны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцүүлж баталсан бөгөөд дүрмийн хэрэгжилтийг хангах, дүрмийг даган гарах журмуудыг энэ ондоо багтаан батлуулах, уг журамд аймаг дүүргийн салбар холбоод, бусад бүх талын хамаарлууд, тэдэнд тавигдах шаардлага, харьяалал зэргийг тодорхой болгосноор багш дасгалжуулагч, тамирчид, шүүгчид болон бусад оролцогч талуудын үүрэг оролцоо, зохион байгуулалт, хөдөлмөрийг үнэлэх боломжуудыг тодорхой болгож өглөө.

Мөн “Хяналтын Зөвлөл”-ийн тогтолцоог бэхжүүлэх, “Ажлын Алба”-ны бүтцийг өргөжүүлж чадавхжуулах, асуудлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шийдвэрлэх боломжуудаар хангаж, хамтын шийдвэрээр бодлогоо тодорхойлж, бодлогыг хэрэгжүүлэх “Удирдлагын Баг”-тай байх зохицуулалтыг оновчтой болгосон талаар холбооноос мэдээлэв. 

Дүрмийн дагуу чуулганы бүрэн эрхийн хүрээнд энэ оны тавдугаар сараас эхлэн удирдлагагүй байсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Монголын волейболын холбооны ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Намсрай овогтой Амарзаяа олонхийн саналаар Монголын Волейболын холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Энэ нь Монголын волейболын холбоо анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болж байгаа тохиолдол болж байна.

Шинэ дүрмийн хүрээнд ерөнхийлөгчийн багийг баталсан ба Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Батжаргалын Дөлгөөн, Дэд ерөнхийлөгчөөр Батнямын Тамир, Төгсмандалын Тогтохбаяр нар сонгогджээ. 
 
Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.85.110) 2025 оны 09 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

zochin(1.73.152.246) 2025 оны 09 сарын 09

hiam chig tharaitai avgaig hun gej toohuu ⁉︎ zugeer l oron too buglugch baihdaa

0  |  0
Top