ДАШТ I Гурван боксчин медалийн төлөөх тоглолтод ялагдал хүлээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

Английн Ливерпүүл хотноо болж буй боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд үргэлжилж байна.

Монголын цагаар өчигдөр орой эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Испани улсын тамирчин Серрано Лозанотой тулалдаж, ялагдсан бол эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ Их Британи улсын тамирчин Одел Камаротой тулалдаж, мөн ялагдал хүлээлээ.

Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд тулалдсан Б.Мөнгөнсаран Узбекистан улсын тамирчин Казакова Ферузатаймедалийн төлөө тулалдаж, харамсалтайгаар ялагдлаа. 

Өнгөрсөн арванхёрдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Чиан Май хотод зохион байгуулагдахад манай боксчин 52 кг-д хүрэл меделийн төлөө Казаковад (2023 оны ДАШТ хүрэл) мөн ялагдаж байсан юм. 

Одоо манай тамирчдаас А.Баттулга, Л.Алтанцэцэг нар 2025.09.12-ны өдөр медалийн төлөө тулалдана

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.220) 2025 оны 09 сарын 11

Манайд тамирчдаа хамгаалаад явчих олигтой шүүгч байхгүй, өөрийн гайгүй дориун нөлөөтэй шүүгчтэй болоогүй цагт луйвардуулаад л дуусна, ойлгомжтой

0  |  0
Зүч(202.126.89.9) 2025 оны 09 сарын 11

мэрэгжлийн бокс л биш бол шударга шүүлт хүлээгээд хэрэггүй дээ...

0  |  0
Top