Наадмын дараах аймгуудын наадмууд борооны дараах мөөг шиг л ар араасаа хөвөрч байна. Ёстой л зуны сар зургаа биш гэсэн шиг төрийн түшээд амрангаа наадамлаад энэ зуныг сайхан өнгөрөөж байгаа. Энэ жилийн наадмаар Ч.Улаан гишүүний уясан зээрд азарга гуравт давхисан. Төрийн наадамд айрагдсан болохоор гишүүн ч урамтай нь аргагүй уясан морьдоо уралдуулах гээд аймгаас аймаг дамжин наадамлах болжээ. Хамгийн сүүлд Увс аймгийн 80 жилийн ойд оролцож байна. Харамсалтай нь Увс нутгийнхан Улаан гишүүнийг төдийлөн тоогоогүй гэнэ. Учир нь аймгийнхаа 80 жилийн ойгоор тус аймгаас төрөн гарсан алдар цуутнууд бөөнөөрөө цуглаж байгаа болохоор тоосонгүйгээр үл барам хийх ажлаа олж ядсан Улаан сайд Увсад юу хийж яваа юм хэмээн ам яриа гарсан сурагтай. Эрхэм гишүүн очсон газрын янз байдлыг ерөнхийд нь мэдэрсэн болохоор одоо болжээ гэдгээ ухаарсан биз. Хэдий хүн ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг хойно. Энэ байтугай асуудлыг өлхөн шийдчихдэг түүний хувьд аймаг аймгаар наадаад байвал улиг болно гэдгээ хэлүүлэх юун билээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )