А.Баттулга боксын ДАШТ-ий ФИНАЛД шалгарлаа 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 13

Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Монголын залуу тамирчин, "Алдар" спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга хагас финалд Японы тамирчин Соукши Макиног ялж, ДАШТ-ий финалд шалгарлаа.

А.Баттулга өчигдөр Испанийн Мартин Молина Сальвадортой тоглож, шүүгчдийн саналаар 3:1-ээр ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангасан. 

Манай тамирчин маргааш буюу 2025.09.14-ний орой алтан медалийн төлөө Казакстаны тамирчинтай тулалдана.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(202.126.89.9) 2025 оны 09 сарын 14

баяр хүргье...

1  |  0
Эгэл(66.181.187.189) 2025 оны 09 сарын 14

Ёстой мундаг

1  |  0
Top