Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ангилалд Монголын дөрвөн бөх барилдсанаас 70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Т.Тулга хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Нуркожа Кайпановыг ялсан (5:2)-аар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Т.Тулга Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын ДАШТ-ий 80 дахь медалийг хүртэх нь тодорхой болов.
Чөлөөт бөхийн ДАШТ-ий Монголын анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) юм. Харин отгон медальтан нь С.Цэрэнчимэд мөнгө, Ц.Цогбадрах хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )