Б.Тулга Япон улсын бөх Аояги Ёшиносүкэтэй барилдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 14

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ангилалд Монголын дөрвөн бөх барилдсанаас 70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Т.Тулга өчигдөр хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Нуркожа Кайпановыг ялсан (5:2)-аар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан.

Өнөөдөр тэрбээр Дэлхийн аваргын төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, Япон улсын бөх Аояги Ёшиносүкэтэй барилдана.

Т.Тулга Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын ДАШТ-ий 80 дахь медалийг хүртэх нь тодорхой болсон бөгөөд чөлөөт бөхийн ДАШТ-ий Монголын анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top