СПОРТ АВИРАЛТ I Хурдны улирал хөшгөө хаалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 16

Олон Улсын спорт авиралтын холбооноос зохион байгуулдаг спорт авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээний хурдны төрлийн энэ оны отгон тэмцээн БНХАУ-ын Гуйяанг хотноо 2025 оны есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд 10 орны эрэгтэй 46, эмэгтэй 26 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс эрэгтэй төрөлд БНХАУ-ын залуу тамирчин Залуучуудын Азийн аварга, Дэлхийн аварга Ш.Чу түрүүлж, аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг Япон улсын тамирчин Оюутны дэлхийн аварга Р.Омаса хүртлээ. Хүрэл медалийг Герман улсын тамирчин Л.Карманнс хүртэж улирлыг өндөрлүүллээ.

Эмэгтэй төрөлд мөн эзэн орон БНХАУ-ын залуу тамирчин Залуучуудын Азийн аварга, Залуучуудын дэлхийн хошой аварга Ш.Мэнг хүртэж, мөнгөн медалийг БНСУ-ын тамирчин Залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга Ж.Жеонг хүртсэн бол хүрэл медалийг АНУ-ын тамирчин Дэлхийн залуучуудын аварга, Дэлхийн тоглолтын аварга Э.Хант нар тус тус хүртэж, отгон Дэлхийн цомыг өндөрлүүллээ.

Дөрөвхөн хоногийн дараа БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээх юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top