Fat Joe Монголын шилдэг хамтлаг дуучидтай хамтран тоглоно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 17

 

Хип хоп соёлын гол төлөөлөгчдийн нэг реппер Fat Joe Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн тайзнаа гарах “Zone X” тоглолт 9-р сарын 20-нд Төв цэнгэлдэхэд болно.

Дэлхийн хэмжээний алдарт од реппер, продюсер, уран илтгэгч, жүжигчин /Холливудийн 12 кинонд дүр бүтээсэн/ Fat Joe нь Нью-Йоркийн Бронксоос гаралтай, 1990 оноос  хип хоп ертөнцөд тэсрэлт хийж, 35 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй. Холливүүдийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвиж, залуу дуучин, репперүүдийн продюсероор ажилладаг билээ. “Lean Back”, “What’s Luv”, “All the Way up” зэрэг үе үеийн хит дуунууд нь биллбоардыг тэргүүлэн дэлхийд түгсэн юм.

Монголд хүрэлцэн ирж байсан уран бүтээлчдээс рейтингээр Fat Joe тэргүүлнэ. Домогт репперийг Монголдоо урьж, тоглолтонд оролцуулах хэлэлцээр хоёр жилийн хугацаанд үргэлжилжээ. Монголын залуучууд супер оддыг эх орондоо үзэх боломжийг нээж буй “Zone X” төслийн эхлэлд чамгүй хөрөнгө зарцуулсан байна. Энэхүү эхлэл амжилттай болвол ирэх жилүүдэд Eminem, 50 Cent, Snoop Dogg нарыг ч Монголд урих бүрэн боломжтой талаар зохион байгуулагчид онцоллоо.

Тоглолтын гол зочин Fat Joe нийт 75 минутын тайзны тоглолтыг үзүүлэхээс гадна Монголын хип хопын шилдэг төлөөлөл болох “Опозит”, Цэцэ, “Vanquish”, Гинжин, Mrs.M, “Vandebo” зэрэг хамтлаг, уран бүтээлч тус бүр тайзнаа 20-45 минутын тоглолтыг үзүүлэх болно.

Зохион байгуулагчид тайз, гэрэл, дуугаралт дээр онцгой анхаарахаас гадна үзэгчдээ тухтай байлгахын тулд вип хэсгийг тайзны дэргэд шаталсан хэлбэрээр засч, ширээнд халуун хоол, уух зүйлийг бэлдэнэ гэдгийг мэдэгдлээ.

Задгай шоуны мэдрэмж цаг агаартай шууд холбоотой байдаг. 09-р сарын 20-ний өдөр Улаанбаатар хот нэмэх 18 градусын дулаантай байна. 16 цагаас тоглолтын хаалга нээгдэх тул үзэгчдийг цагтаа ирж, задгай талбайн шоунд соёлтой оролцохыг уриаллаа.

 

 

Тасалбарыг: https://shoppy.mn/products/zone-x-250920

https://ticket.mn/event/2705

https://boxoffice.mn/event/fat-joe-zone-x

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.230) 2025 оны 09 сарын 17

50 цент snoop dogg mongold irj xaragdaaj

0  |  0
Зочин(202.9.46.230) 2025 оны 09 сарын 17

50 цент snoop dogg mongold irj xaragdaaj

0  |  0
Top