Засмал замын дугуйн ДАШТ-д Монголын гурван тамирчин уралдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 19

Бүгд найрамдах Уганда улсад засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 24-29-нд болох бөгөөд эрх авсан дэлхийн шилдэг 200 дугуйчин өрсөлдөнө.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор элит ангилалд Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, бөөн гараанд Х.Тэмүүлэн нар уралдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тус тэмцээнээс медаль хүртсэн цор ганц монгол дугуйчин нь гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших юм.

Тэрбээр 1997 оны ДАШТ-ээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top