G-Dragon түүхэн ДЭЭД АМЖИЛТ тогтоожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

 

G-Dragon дэлхийн хэмжээний аялан тоглолтынхоо үеэр түүхэн дээд амжилт тогтоожээ. 

Энэ сарын 20-ны өдөр тэрээр Францын нийслэл Парис хотноо тоглолтоо хийсэн бөгөөд энэ үеэр 45 мянган тасалбар борлуулжээ. Ингэснээр европд хамгийн олон тасалбар борлуулсан к-поп уран бүтээлч болж, түүхэнд бичигджээ. 

Тасалбар худалдаанд гарснаас хойш хэдхэн цагийн дараа худалдаалагдаж дуусжээ. La Défense Arena нь Европ дахь хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бөгөөд дэлхийд алдартай поп одод хүртэл уг цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээс зүрхшээдэг байна. 

Францын төрийн далбааны өнгөнөөс санаа авсан хувцаслалтууд болон алдарт Chanel брэндийн ховор төрлийн загвараар гоёсон нь олны анхаарлыг ихээр татсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top