Дуучин Рианна гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

 

Дуучин Рианна энэ сарын 13-ны өдөр гурав дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой болсноо албан ёсоор зарлажээ.  

Рианна болон A$AP Rocky нар 2022 болон 2023 онд хөвгүүдтэй болсон бөгөөд энэ оны тавдугаар сард бүл нэмэх гэж буйгаа зарласан билээ. Тэдний хөвгүүдийн нэрийг Rza болон Riot гэдэг. Тэд охиндоо ч мөн адил R үсгээр эхэлсэн нэр өгсөн ба нэрийг нь одоогоор нууцалж байгаа аж. 

Хосууд 2020 оноос эхлэн болзож эхэлсэн. Ирээдүйд олон хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа тухайгаа Рианна өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа " "Бурхан юу өгөхийг мэдэхгүй байгаа ч би хоёроос олон хүүхэдтэй болно гэж боддог. Би охинтой болохыг хичээх болно. Гэхдээ мэдээж хүү төрвөл дахин хүүтэй боллоо л гэж бодно" хэмээж байжээ. 

Мөн 2020 онд өгсөн ярилцлагадаа тэрээр хүнтэй суухгүй байсан ч гурав юм уу дөрвөн хүүхэдтэй болно хэмээн ярьж байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүл зохиохын тулд хичээх болно гэдгээ ярьж байжээ.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.224) 2025 оны 09 сарын 25

Хүүхэдээр шоу хиих юм.

0  |  0
Top