Б.Алтанчимэг холимог тулааны анхны залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

Холимог тулааны 2025 оны залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий шигшээ тоглолтууд үргэлжилж байна.

Өчигдөр тэмцээний залуучуудын ангиллын аваргын төлөөх тулаанууд явагдаж, эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байгалмаагийн Алтанчимэг Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч, дэлхийн аварга боллоо. 

Монгол Улсын хоёр удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү холимог тулааны спортоор залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж байна. 

Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ аравдугаар сарын 02-нд Насанд хүрэгчдийн финалууд явагдсанаар өндөрлөх болно.

Тэмцээнд Монгол Улсаас нийт дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. 

Дэлхийн аваргын дэвжээнд эх орныхоо алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн One Team Fighting Center-ын тамирчин Б.Алтанчимэгтээ баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(108.173.150.168) 2025 оны 10 сарын 05

T v geer alsholiin canadaas uzej baharhan harj blaa Bayar hurgey .Altancnimeg maani odtoi blaa Araasaa olon tamircnin amjilt daguulah uud haalgiig neelee.

0  |  0
Top