Женни "педофил" эмгэгтэй хүмүүсийг дэмжсэн гэх шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

 

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни алдарт Ким Кардашьян, Мадонна зэрэг дэлхийн алдартай оддын зураг нийтлэгдэж байсан CR Fashion Book сэтгүүлд зургаа авахуулжээ. Эдгээр зургуудыг урьдчилсан байдлаар сэтгүүлийн инстаграм хуудаснаа байршуулсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. 

Тэрээр уг зураг авалтад зориулж хэд хэдэн төрлийн дүр бүтээсэн. Гэсэн ч эдгээр дундаас "Лолита" маягийн уур амьсгалтай дүр төрх бүрдүүлсэн байсан нь хэтэрхий "педофил" сэтгэгдэл төрүүлж байна гэх хатуу шүүмжлэл хүртээд байна. 

Лолита нь Владимир Набоковын зохиолын гол дүр бөгөөд уг дүр нь 12 настай охинд дурласан идэр насны эрийн тухай өгүүлдэг. Зураг дээрх Женни хүүхдийнх мэт харагдах ч хэтэрхий ил задгай хувцасласан байгаа нь ийнхүү олны эгдүүцлийг хүргэж, насанд хүрээгүй хүүхэд сонирхдог хүмүүсийн "гаж" хүслийг өдөөж болзошгүй хэмээн шүүмжилжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.176.74) 2025 оны 11 сарын 02

VANXANDI VANAGN BOOB XXI80955877BOOW DOLOOJ ANUSDI AL SEKSEER

0  |  0
Зочмн(103.229.121.218) 2025 оны 10 сарын 19

Ямар ч гоё юм бэ, яасан ч баян юм бэ. Сайхан юмаа

0  |  0
Top