Монгол Улсад жюү жицүгийн олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна

2025 оны 10 сарын 04

Монголын Жюү жицүгийн холбоо 7 дахь жилдээ "AJP TOUR ULAANBAATAR INTERNATIONAL 2025" тэмцээнийг эх нутгийн дэвжээнээ хүлээн авч байна.Энэ жилийн тэмцээнд Монгол, Австри, БНХАУ, ОХУ, БНСУ-ын 43 клубийн 805 тамирчин өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээн нь Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго болж өгөхөөр онцлогтой.

Яг одоо өсвөр үеийн тамирчдын өрсөлдөөн үргэлжилж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top