Барселона клуб МОНГОЛД хүүхдийн академи байгуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 05

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта Монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв.

Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хоёр тал хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар харилцан ойлголцолд хүрлээ.

Сайд Ч.Ундрам Монголын спортын хөгжил болон хүүхэд, залуусын авьяасыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн уг шийдвэрийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Барселона клубын хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр шинэ “Spotify Camp Nou” цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын явц, клубын бүтэц, музейн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү уулзалт нь Монголын спортын хөгжилд шинэ гарц нээж, олон улсын жишигт нийцсэн хүүхэд, залуусын хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.124) 2025 оны 10 сарын 06

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(66.181.177.210) 2025 оны 10 сарын 05

Үнэн л байх болтугай, улстөрчидийн ам хэл, яриа ч бас л найдваргүй ш дээ

0  |  0
Top