Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ

2025 оны 10 сарын 14

Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан “Монгол туургатан” тэмцээн болон Хөх хотод болсон хоёр тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээнд нийт 11 тамирчин оролцож, гурван тэмцээнээс 13 алт, 11 мөнгө, 7 хүрэл, нийт 31 медаль хүртлээ.
Тэдний дундаас А.Алтанзул онцгой амжилт үзүүлж, тэмцээний шилдэг тамирчин болж өргөмжлөгдлөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top