Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

2025 оны 10 сарын 14

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө.

Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаа оролцох гэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МGL AK(202.55.191.194) 2025 оны 10 сарын 15

Дүү нартаа амжилт хүсье.

0  |  0
45(103.10.23.120) 2025 оны 10 сарын 15

Содном гэж нэг юмнаас өөр тамирчин байдаггүй юмуу дандаа энэ нэг юм явах юм залуусаа явуулаач

0  |  1
Top