ХУВЬСАЛ | "Хувь заяа" олон улсын кино наадамд ӨРСӨЛДӨНӨ

2025 оны 10 сарын 14

"Хувьсал" продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл "Хувь заяа"  уран сайхны кино 24 дэх удаагийн Сан диего олон улсын кино наадамд албан ёсоор сонгогджээ.

Тус кино наадам 2025 оны аравдугаар сарын 15-19-ний хооронд АНУ-ын Сан Диего хотноо зохион байгуулагдах бөгөөд 29 орны уран бүтээлчдийг хамарсан дэлхийн хэмжээний фестивалиудын нэг юм. 

"Хувь заяа" киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд "Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг" гэдгийг харуулахыг зорьжээ.  

"Хувь заяа" киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тус тус дүрийг бүтээсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.210) 2025 оны 10 сарын 14

Нөхдүүд өөрсдийгөө дэлхийн түвшиний кино хийгээд байна л гэж ойлгоод байх шиг, гэхдээ хэн ч үзэхгүй, хэн ч худалдаж авахгүй бол хоосон пиараар хол явахгүй ш дээ

0  |  0
Зочин(202.9.46.79) 2025 оны 10 сарын 14

Мэдэхгүй юм даа.

0  |  0
Top