"Бахрейн 2025" Азийн залуучуудын наадам ёслол төгөлдөр эхэллээ

2025 оны 10 сарын 23

Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад болж буйгаар  онцлогтой.

Энэхүү наадамд 45 ҮОХ-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө.

Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 Тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын тугийг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин, волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа.

МҮОХ-ны ЕНБД Э. Бадар-Ууган, ГЗ-ийн гишүүн, Багийн дэд ахлагч Ч.Амарсанаа нар баг тамирчдаа дэмжин ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top