Жюү Жицүгийн тамирчид Азийн залуучуудын наадамд оролцохоор эх орноосоо мордлоо

2025 оны 10 сарын 27

Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор Бахрайн улсын Манама хотноо зохиогдож буй Азийн залуучуудын III наадам оролцох Ө. Эрдэнэбаатар дасгалжуулагчтай жюү жицүгийн залуучуудын шигшээ багийн тамирчид эх орноосоо мордлоо.

Тус наадамд 17 тамирчин, 1 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Энэхүү наадамд 45 улсын 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 Тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top