Архангай аймгийн Суварга хайрхан уулын төрийн тахилгад зориулсан хүчит бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй 128 хүчтэн зодоглож улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан Д.Рагчаа үзүүрлэлээ. Даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар шөвгөрсөн байна. Суварга хайрхан уулын төрийн тахилгад зориулсан хүчит бөхийн барилдааны түрүү бөхийг 18 сая төгрөгөөр байлсан бол үзүүрлэсэн бөхийг арван сая төгрөгөөр шагналаа.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )