ПРОКУРОР | Албан тушаалтны үнэслэлгүй шийтгэлд өөрчлөх оруулах 149 дүгнэлт бичжээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 09

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 622 шийдвэрийг хянаж, 80 буюу 12.8 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 2 буюу 0.3 хувийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 6 буюу 0.9 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 43 шийдвэрийг хянаж, 6 буюу 13.9 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 11 буюу 25.6 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 буюу 2.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн тус тус хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.   

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 149 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалын  хамт шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top