"Монголын цом 2011" нэртэй нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн цомын нээлттэй олон улсын тэмцээн өнөөдөр Цонжин-болдог дахь Чингисийн хөшөөт цогцолборын гадна талбайд нээлтээ хийлээ. Уг тэмцээн Налайх дүүргийн ойролцоо Дархан ноёны худаг хэмээх газар наймдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм. Тэмцээнд Япон, БНХАУ, Хойд Солонгос, БНСУ, ОХУ-ын тамирчдаас гадна манай улсын 70 гаруй тамирчин орохоор бүртгүүлжээ. Зохион байгуулагчаар Монголын нисэх загварын спортын нийгэмлэг ажиллаж байна.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )