Дуучин Нанагийн гэрт зэвсэгт этгээд ХАЛДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

 

"After School" хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин Нанагийн гэрт зэвсэгтэй этгээд халдаж, дээрэмдэхийг завджээ. 

Уг хэрэг өнгөрөгч бямба гарагт гарсан бөгөөд гэмт этгээд дуучин бүсгүйн гэрт нэвтэрч, түүнийг Нана болон түүний ээж саатуулан, цагдаа нарт хүлээлгэн өгчээ. Нанагийн харьяа агентлаг болох Sublime-аас өгсөн албан ёсны мэдэгдэлд "Цагдаа нар одоогоор мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул бид одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэжээ. 

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 30 орчим насны эрэгтэй энэ сарын 15-ны өглөөний 06:00 цагийн орчимд Нанагийн гэрт зэвсэгтэй халдаж, Нана болон түүний ээжээс мөнгө нэхэмжилсэн. Тэд багагүй тэмцэлдсний эцэст халдагчийг дарж, тэр даруй цагдаад мэдэгдсэн ба цагдаа нар сэжигтнийг хэргийн газар баривчилсан. Сэжигтэн одоогоор хөнгөн бэртэл авсны улмаас эмнэлэгт хэвтэж байгаа ба Нана болон түүний ээж ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top