Г.Хандсүрэн: Эх орон гэдэг зүйл хүнийг зогсошгүй хөдөлгөх ХӨШҮҮРЭГ болдог юм байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 20

 

Netflix-ийн бүтээл "Physical: Asia" нэвтрүүлэгт эх орноо төлөөлөн оролцсон Монголын багийн гишүүн Г.Хандсүрэн эх орондоо түр хугацаагаар ирээд байна.

Тэрээр шоунд оролцсон сэтгэгдлийнхээ тухай "Шоуны үеэр алдаа гаргасан. Түүнийгээ 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Надад маш хэцүү байсан ч Монголын ард түмэн маань биднийг дэмжиж байгаа гэдгийг мэдрээд маш их баярласан.

Хүний хүндэтгэж хайрладаг эх орон гэдэг том зүйл бол хүнийг зогсошгүй, хөдөлгөх хөшүүрэг болдог юм байна. 

Зураг авалт өнгөрөгч хоёрдугаар сард болсон. Яг олон нийтэд цацагдаад хүмүүсээс сэтгэгдэл ирээд эхлэх үед жаахан хүндээр туссан. Гэхдээ нөгөө талаараа дэмжиж байгааг нь мэдрээд маш их баярласан" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top