
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч, спорт, олимпизмын зүтгэлтэн Чүлтэмийн Отгонбаатар МҮОХ-ны дээд шагнал “ Алтан од”-одонгоор шагнагдлаа.
Одонг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулав.
Чүлтэмийн Отгонбаатар нь өвөл, зуны 12 олимп, азийн зуны 7 наадам, өвлийн 6 наадам сурвалжлан ажиллаж, спортын сэтгүүлзүйг Монгол Улсад хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн билээ.




Сэтгэгдэл ( 0 )