Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос зохион байгуулсан Ази тивийн 45 дахь удаагийн аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн "АСА" циркд амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл доор явагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж байгаагаар онцлогтой байлаа. Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээнд 16 орны 93 тамирчин 20 төрлөөр 55, 60, 65,70, 75, 80, 85,90,100 кг гэсэн нийт есөн жинд өрсөлдөв. Монгол Улсаас 17 тамирчин оролцсоноос нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль тус тус хүртлээ. Эрэгтэй фитнессийн төрлийн алтан медалийн эзнээр Ч.Цогтбаатар тодорсон бол мөн энэ төрөлд Пүрэвням мөнгө, Баттүшиг хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй фитнессийн төрөлд Т.Оюун-Эрдэнэ хүрэл медель хүртсэн юм. Бодибилдингийн төрлийн 21 хүртэлх насны ангилалд Т.Дашдорж мөнгө, 60-аас дээш насанд Б.Чулуунбат хүрэл, залуучуудын төрлийн 55 кг жинд Д.Батчулуун хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэй Бодибилдингийн төрлийн 52 кг-ийн жинд М.Сарантуяа мөнгөн медаль хүртэв.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )